Монгол дээл

Аливаа ард түмний эд өлгийн соёлын нэгэн дурсгалд нь хувцасны соёл мөн билээ. Түүнд тухайн иргэны угсаатан гаралын өвөрмөц дүр төрх тод тусдаг байна. Эдгээр нь үндэстэний хувцасны бүтэц. Түүнээс гадна монгол дээл нь хүний энгэр цээж, өвдөг хөлийг дааруулахгүй, салхи хүйтнээс хамгаалдаг, аян замд нөмрөн унтах хөнжил, нударга жийргэвч, бээлийний длүүрэг гүйцэтгэдэг. Маш тув тухтай байдлыг бүрдүүлдэг байна. Монгол хувцас нь үндэстэн ястан болоод нүүдэлчин Монголчуудын өнө эртнээс хэрэглэж ирсэн хувцас хэрэглэл байдаг. Малгай Дээл Хантааз, Ууж Бүс Өмд Гутал Уур амьсгал, орчин нөхцөл, жилийн улирлаас хамааран үндэсний хувцас нь олон төрөл байдаг. Зуны улиралд монголчууд тэрлэг , хавар, намрын улиралд хөвөнтэй дээл эсвэл хурган дээл, өвлийн улиралд хонины арьсаар хийсэн цагаан нэхий дээл өмсдөг. Монголчууд дээл хувцсаа боловсруулсан арьс, ноосон даавуу, ангийн үс, хөвөн даавуу зэрэг матери...